2009-12-02
Nohoinoos gahain tomuunii virus ilercee!
tuul  БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Мал эмнэлгийн хүрээлэн нохойноос А/H1N1 вирус илрүүлсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Эрдэм шинжилгээний ажилтнууд өвчтэй 52 нохойд шинжилгээ хийхэд хоёроос нь А/H1N1 вирус илэрсэн нь гахайн томуу туссан хүнээс илэрсэн тийм вирусийн 99 гаруй хувьтай адил байв. Энэ нь Хятадад амьтнаас шинэ томуугийн вирус илэрсэн хоёр дахь тохиолдол юм. Анх удаа тус улсын зүүн хойд нутгийн Хэйлунзян мужид гахайнаас илэрсэн байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ вирус нохдын дунд түргэн тархаж байж болзошгүй ч, амьтнаас хүнд халдварлах эсэхийг хараахан тогтоогоогүй байна.
Гэхдээ юуны түрүүнд ноход гахайн томуутай эзнээсээ халдвар авсан болов уу гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.


Бичсэн: tuul | цаг: 13:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гахайн, нохойн.. шумуулны ханиад хэзээ гарч балрахын болдаа not talking
Бичсэн: director цаг: 14:19, 2009-12-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax