2009-11-24
Mongoliin 10 terguun bayn
tuul

Хоёр сая зургаан зуу гаруй Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгөөр УИХ-ын гишvvн Лу.Болд тэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх...




Яаж баяжсан тvvхээс
Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгvй ашиг олж тvvгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн vнээ гэсэн vг. Бодь групп нь нэг хэсэгтээ мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гээд.

Нэг vе Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргvvдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банк нь 2004 онд Монголын шилдэг банкаар шалгарч байсан. Мөн хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгvй Монголдоо толгой цохих банк болох магадлалтай гэсэн.



УИХ-ын гишvvн асан Д.Туяа
УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нөхрийнхөө ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт төрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ өргөжvvлж, хотын төвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.

Тvvний нөхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нөхрөөсөө 20,0 сая ам.долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хөрөнгө дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.



Гуравдугаарт Ж.Оджаргал
Монголын арван баяны эхний гуравт “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал бичигдсэн байна. Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэж яригддаг байна, “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох “Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дөрвөн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ.



4-рт. “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн “Капитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.



5-рт. “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Тvvний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнvvдээс хамгийн нээлттэй, илэн далангvй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггvй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хvvхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын vнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.

Яаж баяжсан тvvхээс
Энэхvv нөхөр анх багаасаа бизнес хийсэн хvн. Тvvнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр vнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд vнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хvн бөгөөд хуучин нийгмийн vеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хvн улс төр лvv ороогvй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хvн гэж би боддог юм.



6-рт. “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бvр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Энэ хvн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн vед Сайд нарын зөвлөлийн гишvvн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх vндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хvчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сvvлийн жилvvдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггvй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц болох халаасанд нь буй ашиглаагvй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.




7-рт. “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.




8-рт. “Алтай трейдинг” компанийг vvсгэн байгуулагч, УИХ-ын гишvvн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны төв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хөрөнгө оруулсан. Мөн “Бороо гоулд” алтны уурхайд чамгvй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хvvхэдтэйгээ амьдардаг.




9-рт. 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч С.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг тvvний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа vйлчилгээний томоохон төвvvд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишvvн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.




10-рт. “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг vндэсний томоохон vйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгvvрийн сvлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишvvнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хvvхдийн хамт амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хvртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Тvvнд мөнгөний амтыг мэдрvvлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гvржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгvй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хvртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хөгжлийн Банк, Хаан хvнс, C1 телевиз зэрэг монголын vндэсний томоохон компаниуд тvvнийх бөгөөд тvvнд хийж vзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн. АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хvртэл тvvнийх. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн vйлдвэр нь тvvний бусад бизнесээ дэмжих саалийн vнээ болж өгдөг гэж сонссон юм байна.

Монголын топ баячуудаас өөр хvмvvсийн талаарх мэдээлэлийг хvргэе. Эдгээр хvмvvс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хvмvvс байгаа юм.

Нэр нь Х
Энэ хvн зvгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тvvнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хvнд ямар ч мөнгө байгаагvй ч гэсэн очиж vзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож vхэх дөхсөн юм байна лээ. Энэ vед Солонгост ажилладаг дvv нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа vзvvлээч гэж ээ. Нөгөө эр дvvгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхvv болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь vзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хvн мөнгөө банкинд хадгалуулчихаад хvvгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би vvнийг сонсоод итгээгvйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хvнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.

Бридж группын Ганхуяг
Энэ хvн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын vеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн vнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ товчооноосоо анхны мөнгөн хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. “Говь”-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгvй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт vйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх vvсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-р сарын 11 – ний алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч vvндээ нэг их алзаагvй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч.

Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи vлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ vед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шvтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ vед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн vеийн валютын дэлгvvрvvдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зvйл зарж гайгvй мөнгө олдог байжээ. Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хvvдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч vзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгvvрээр ороход тэнд Монголд их vнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан vнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бvгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгvvрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шvvрсэн хэрэг болсон юм даа.

Бичсэн: tuul | цаг: 16:04 | tuul
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax